Монгол Улс өнөөдрийн байдлаар нийтдээ 4,7 сая тун вакцин татаж авсан байна. Мөн 100 мянган тун Pfizer вакциныг хамгийн сүүлд татан авч, жирэмсэн болон хөхүүл ээжүүд, эмчийн заалттай хүмүүс хийлгэх зохицуулалтыг хийхээр болжээ. Жилд манай улсад 72-83 мянган эмэгтэйчүүд амарждаг байна. Өнөөгийн байдлаар 53 мянган жирэмсэн эмэгтэйчүүд байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу вакцин хийлгэх юм.
ДЭМБ-ээс өгсөн зөвлөмжөөр халдвар авах өндөр эрсдэлтэй, суурь өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах боломжтой болж байна.
Мөн Засгийн газрын хуралдаанаар зургадугаар сарын 1-ээс хилээ нээх гэж байгаатай холбогдуулан, гадаадаас ирэх иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй гэдэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна.