Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2021-05-27
ТУУЛ, ТЭРЭЛЖ, ХЭРЛЭН ГОЛД 3 САР ЗАВЬТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАНА

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын бүрэлдэхүүн хамтран Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллах юм. Ингэхдээ Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд завьт эргүүл иргэдийн  аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар голын усны осолтой холбоотой 13 дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, 33 иргэний амь насыг авран хамгааллаа.

Өнгөрсөн онд завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаанд үер, усны ослын 37 удаагийн дуудлагаар 66 иргэний амь аварч,  усанд осолдсон 14 том хүн, таван хүүхдийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ