Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-05-12
Эрчим хүчний хэмнэлтийн мэдлэг олгох сургалт боллоо

Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, эх үүсвэрийн чадлын дутагдал, импортын эрчим хүчний хэмжээг багасгах, хэмнэх дадал хэвшил бий болгох, улмаар эцсийн хэрэглэгчийг хязгаарлахгүйгээр хэрэглээний өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлэхээр ажлын хэсгүүд ажиллаж буй.

Үүний хүрээнд эрчим хүчний зөв зохистой хэрэглээг сурталчлах замаар хэрэглээг бууруулах ажлын хэсгийг төлөөлөн Эрчим хүчний зохицуулах хорооны газрын дарга З.Цэдэнжав тэргүүтэй мэргэжилтнүүд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн холбогдох ажилтнуудад хэмнэлтийн мэдлэг олгох сургалтыг энэ сарын 9-ний өдөр хийлээ.

Сургалтаар эрчим хүчний хэмнэлтийн хууль тогтоомж болон хэмнэлтийн талаарх олон улсын туршлага, хэрэглэгч талын менежментийг сайжруулах боломж, эрчим хүчний менежментийн тогтолцооны стандарт сэдвээр заавар зөвлөмж өглөө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ