МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх нь байгууллагынхаа ажилтныг бейсболын цохиураар цохиж, зодож буй бичлэг дөр цахим сүлжээнд цацагдсан.
Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Бичлэг цахимд тавигдсаны дараа Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтэс бүртгэлд авсан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Бичлэг дээр гарч буй хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч эхэлсэн. Тухайн бичлэг нь хоёр жилийн өмнө хийгдсэн" гэлээ.
МИАТ ТӨХК-иас тус үйл явдалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харилцаж байгаа үйлдэлд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна” гэсэн байна.