2023 оны тавдугаар сарын 15-наас
2023 оны тавдугаар сарын 22-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи: 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр, 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 16-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө +16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 15, 18, 19, 20-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: 15, 18-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 4-9 метр байна.
Агаарын температур: 17, 18-нд дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3 хэм хүйтнээс 2 хэм, бусад хэсгээр 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад хугацаанд сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан байна.