Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2021-05-28
Г.ЗАНДАНШАТАР:71 МЯНГАН ИРГЭНИЙ  МУУ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТЭГЛЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ-д худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр Монголбанкны “хар жагсаалт”-д бүртгэлтэй 71 мянган иргэний  муу зээлийн мэдээллийг тэглэх болсныг мэдэгдлээ. Мөн энэ хүрээнд зээлээ төлж дуусгасан ч "хар жагсаалт"-д орсон аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм байна. 

 УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төр засгаас үйлдвэрлэл, бизнесийг бүх талаар дэмжиж, саад бэрхшээлийг нь арилгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгож, төр, хувийн хэвшил жинхэнэ утгаараа хамтарч ажиллах шаардлагатай байна.

Өнөөдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг нэр бүхий гишүүд өргөн барьлаа. Мөн Худалдаа аж үйлдвэрийн зөвлөлийн УИХ-ын даргын дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дүнд худалдаа, аж үйлдвэрийн салбарынхан маань саналаа нэгтгээд УИХ, Засгийн газарт хүргүүлдэг болох боломж бүрдэж байна” гэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ