Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2021-05-29
СӨҮЛД СУУГАА ИРГЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД 5-Р САРЫН 30, 31-НД САНАЛАА ӨГНӨ

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Сөүл хот дахь салбарт саналаа өгөх сонгогчид тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд саналаа өгнө.

Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь баталгаажсан сонгогч Та 5 дугаар сарын 30 /Ням гараг/, 31-ний /Даваа гараг/ 07:00-22:00 цагийн хооронд иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортоо авч Элчин сайдын яамны байранд биечлэн ирж саналаа өгөх юм байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ доорх ЭНД  дарж шалгах боломжтой.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
a
[7]
a
Шинэ мэдээ