Монгол Улсын “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль болон "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний үе шат бүрд үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Хөгжлийн шийдэл ТББ, Бест хөтөлбөртэй хамтарсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх, стандартын хэрэгжилтийг сайжруулах, эх дэлхийд ээлтэй ногоон бизнесийг хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө хүргэж, энэ хүрээнд хэрэгжиж буй зээл, тусламж, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн талаар холбогдох танилцуулгыг хийсэн.
Эх сурвалж: ХХААХҮЯ