УБТЗ-ын Төв эмнэлэгт хөлийн эрхий хурууны халгус валгусын хагалгаа хийж эхэллээ
УБТЗ-ын Төв эмнэлэгт хөлийн эрхий хурууны халгус валгусын хагалгааг хийж эхэллээ. Халгус валгус /Hallux valgus/ буюу ихэвчлэн бунион гэж нэрлэгддэг эмгэг нь хөлийн эрхий хуруу болон чигчий хуруунд үүсдэг хамгийн түгээмэл эмгэгүүдийн нэг юм.
Хурууны 1, 2-р үеэр хэлбэр нь алдагдаж дотогш эргэлттэй шахагдан 3-р шивнүүр гадагш түлхэгдсэнээр тэнхлэг гадагш валгус хэлбэрт ордог. Ингэснээр тухайн хэсэгт гадагш товойж харагдах бөгөөд улайлт үрэвсэл үүсч эрхий хуруугаар хөдөлгөөн хийхэд эмзэглэж хөдөлгөөн нь хязгаарлагддаг байна.
Эмчилгээний үндсэн арга нь мэс заслын эмчилгээ бөгөөд мэс заслын эмчилгээнээс өмнө мэсийн бус эмчилгээ хийж болох боловч энэ нь анатомийн деформацийг засахгүй зовиур шинж тэмдгийг намдаахад чиглэгдсэн байдаг.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.