Эрт цагт хүмүүс өөрсдийн явж өнгөрсөн зам мөр, олз омог ихтэй газар, амьдарч болохоор сайн нөхцөл бүхий газар, эсвэл аюул осол ихтэй орон нутгийг бусдадаа дохио, сэрэмжлүүлэх зорилгоор элдэв тэмдэг тавьж ирсэн нь хожим овоо болон хөгжсөн хэмээн үздэг.
Уул, овоо тахих монгол зан үйл нь 2017 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.
Монголчууд урин дулаан цагт буюу зуны дэлгэр цагт уул, овоо, ус голоо хүндэтгэн дээдэлж, тахих нь бий.
Уул овоо, гол усыг хүндэтгэн дээдэлж, өргөл өргөхдөө:
1. Тухайн жилд элбэг дэлбэг байгаа идээ будаанаасаа зохистой хэмжээгээр өргөх
2. Байгальд шингэдэггүй хуванцар, резин, нийлэг уут, шил, төмөр зэрэг эд зүйлсийг хүрээлэн буй орчиндоо орхихгүй, бохирдуулахгүй, хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх
3. Уул, овоон дээр, мөн булаг рашаан, гол мөрөн, нуур цөөрмийн эх ундарга, эрэг орчмоор автомашин, тээврийн хэрэгслээр зорчихгүй байх
4. Согтууруулах ундаа ууж хэрэглэхгүй байхыг уриалж байна.