Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-05-23
Эх хэл, уламжлалт соёлыг сурталчлах өдөрлөг болов

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Швейцар дахь Монголын нийгэмлэг, Швейцар Улсын франц хэлтэй нутаг дахь монголчуудын нийгэмлэг, Женев дэх Монгол хүүхдийн нийгэмлэг, GM-Star клубтэй хамтран “Эх хэл, уламжлалт соёлыг сурталчлах өдөрлөг”-ийг 2023 оны тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав.

Монгол ардын зан заншил, эх хэлийг Швейцарт суралцаж буй хүүхэд багачуудад сурталчлах зорилготой тус арга хэмжээнд 50 орчим хүүхэд оролцов. Арга хэмжээний үеэр уран уншлага, цэвэр бичгийн уралдаан зохион байгуулж,  “Миний эх орон-Монгол” гар зургийн уралдаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд дурсгалын зүйлс гардуулав.

“Эх хэл, уламжлалт соёлыг сурталчлах өдөрлөг”-т язгуур хөгжмийн “ТЭЗО” хамтлаг, бүжгийн “Донж” хамтлагууд хүрэлцэн ирж уран бүтээлээсээ толилуулахын зэрэгцээ хүүхэд багачуудад ардын хөгжим, бий биелгээний талаар танилцууллаа.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ