Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-05-23
“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ

Монгол Улсаас Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулсны 20 жилийн ойн хүрээнд “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэнэ.

Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх, тэднийг алдаршуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажил өрнөх ба зэвсэглэл, техник, гэрэл зураг, музейн үзмэрүүдийн үзэсгэлэнг дэлгэж, олон нийтэд сурталчлах болно.

Мөн “Монгол дайчин-Mongol Warrior” энх тайвны төлөө бүх нийтийн гүйлтийн тэмцээн болно. Энэхүү бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, байгууллагын алба хаагчдын оролцоотойгоор дараах ангиллаар зохион байгуулна.

Тодруулбал, гэр бүлийн гүйлт, бүх нийтийн гүйлт, “MW23” /15 км ачаатай марш/ болно.

Эх сурвалж: ЗХЖШ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ