Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-05-23
Тамхи таталт ба цусны даралт ихсэлт

Тамхи татах нь уушгины архаг өвчин, хавдар, зүрх судасны өвчин, тархины харвалт, захын судасны өвчний эрсдэлт хүчин зүйл болдог.

- Хэрэв та тамхинаас гарвал даралт бууруулах эм илүү сайн үйлчилнэ.

- Тамхийг жил татахгүй байхад зүрх судасны өвчний эрсдэл 2 дахин буурдаг.

- Тамхи татахгүй 15 жил болоход зүрх судасны өвчний эрсдэл тамхи татдаггүй хүнийхтэй адилхан  болно.

- Тамхи татахаа болих нь хамгийн сайн арга юм.

- Хэрэв та тамхинаас гарах гэж оролдсон боловч чадаагүй, тамхиа хаяхыг хүсч байвал эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хандаарай.

Дуршлаа дарах түргэвчилсэн зөвлөгөө:

1. Зайлсхий: Аль болох тамхи татах  хугацааг хойшлуулах,

2. Зөв амьсгал: 10 удаа гүнзгий авч гаргах,

3. Зөвхөн ус уу: Ус уух нь амандаа тамхи зууснаас илүү эрүүл хувилбар,

4. Зөв зүйл хий: Шүршүүрт ор, ном унш, алх, хөгжим сонс.

ЭРСДЛИЙГ БУУРУУЛЖ
ЭРҮҮЛ АМЬДРАХЫН ТУЛД
ЯГ ОДОО ТАМХИА ХАЯ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ