Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Хүдэр, зүүн хажуугийн Хурх, Эг, Балж, Хэрлэн голын эх болон Их Хянганы нуруунаас усжих Халх, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-35 см давсан байна.
Маргааш буюу тавдугаар сарын 24-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 35 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд 15 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-гийн Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-05-23
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.