“Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ
Сонгуулийн ерөнхий хорооноос санаачлан 2023 онд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 18-25 насны залууст сонгуулийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулж байна. “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийн сургалтыг 2023 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд бүх аймаг, дүүрэгт явуулж, сонгуулийн тухай анхан шатны ойлголт, мэдлэг олгож, хууль, тогтоомж, хариуцлагатай сонгогчийн эрх, үүрэг, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, хяналт тавих ур чадварт суралцах дадлага суулгахыг зорьж байна.
Ерөнхий боловсролын 11-12-р ангийн сурагчид, их, дээд сургууль, МСҮТ-үүдийн оюутнууд хамрагдсан энэ хөтөлбөрийг БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.