Цаг агаар
Валютын ханш
Спорт
2021-05-14
Ц.Магалжав: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд допинг хэрэглэвэл дөрвөн жил барилдуулахгүй гэж тусгаж байгаа

"Үндэсний их баяр наадмын тухай хууль"-ийг шинэчлэн найруулан батлахтай холбогдуулан хуулийн төсөлд санал өгөхөөр АНУ, Солонгос, Европ нийт 46 оронд амьдран суугаа монголчуудын холбоог нэгтгэсэн Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлөөс МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжавт дээрх хуулийн төсөлд өөрсдийн саналыг оруулах хүсэлтээ хүргүүллээ.

Уулзалтаар ХЧДМЗ-ийн Спорт, залуучуудийн хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан "Солонгос, Европ, АНУ дахь Монголчуудын холбоод нь хилийн чанадад амьдардаг 220,000 орчим иргэнийг нэгтгэсэн ТББ бөгөөд жил бүрийн Улсын баяр наадмыг тухайн орнуудад ажиллаж, сурч, амьдарч буй монголчуудын дунд өргөн дэлгэр тэмдэглэж, үндэсний өв соёлоо сурталчилж, мөн эх орноосоо хол өсөж, хүмүүжиж байгаа хүүхэд, залуучууддаа өвлүүлэн үлдээхийн тулд өөрсдийн бүх л боломжийг ашиглан ажиллаж ирсэн.

Даяаршиж байгаа энэ үед Монгол орныг маань дэлхийд ганцхан Эрийн 3 наадам, түүний гол цөм болох үндэсний бөхийн барилдаанаар төсөөлөх, түүнийг сонирхон үзэх гадаадын олон мянган иргэд байдаг. Тиймээс дээрх орнуудад суух Монгол Улсын Элчин сайдын яамтайгаа хамтран Улс, аймаг, сумын цолтой мөн залуу бөхчүүд оролцсон 128-256 бөхийн барилдааныг жил бүрийн наадмаар зохион байгуулж ирсэн.

Энэхүү наадамд оролцож байдаг улс, аймаг, сумын цолтой бөхийн тоо нь манай зарим 3-4 сумтай аймгуудын наадмаас илүү байдгийг анхаарч үзэн, дээрх улсуудад зохион байгуулагддаг 256 бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд аймгийн цолыг тухайн оронд суух Элчин сайд нь олгож байх саналыг хуулийн төсөлдөө оруулах"-ыг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Мөн төлөөллүүд Монгол бөхийн нэр хүндийг хамгийн ихээр унагаж байгаа допингийн асуудалд МҮБХ хатуу байр суурь баримтлан ажиллаж байгаад талархан Солонгос, Европ, АНУ дахь Монголчуудын наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдээс допингийн журмын дагуу шинжилгээ авах боломжтойг хэллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ