Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-05-24
 “BU Airshow” шоуны үеэр агаарын хөлгийг танилцуулж, нисэж үзэх боломж олгоно

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал байгуулагдсаны 66 жилийн ой угтан энэ сарын 26, 27-нд шүхэрчдийн үзүүлбэр болон БНСУ-ын DJ, хип хопчид, репперүүд, рок попынхон оролцсон хөгжмийн фестиваль зохион байгууллагдана.

 Энэхүү арга хэмжээний хөтөлбөрт “BU Airshow” шоунд БНСУ-ын топ-10-д нэрлэгддэг DJ, хип хопчид, репперүүд, рок попынхон оролцоно. Мөн цэргийн “МиГ29” сөнөөгч онгоц болон агаараас авран хайх, шүхэрчдийн үзүүлбэр гэхчлэн сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ. Эхний өдрийн хөтөлбөрөө залууст зориулсан бол 2 дахь өдрийн хөтөлбөрийг гэр бүлээрээ үзэхэд зориулж бэлтгэсэн аж.

Нэг өдрийн билет 30 мянга, хоёр өдрийн билет нь 50 мянган төгрөг юм. Хоёр өдрийн турш 11.00-24.00 цаг хүртэл үргэлжлэх агаарын шоу үзүүлбэрийг 0-12 насныхан харгалзах хүнтэй бол үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Мөн тус арга хэмжээний хоёр өдрийн тасалбар нь Бээжинд хосоороо аялах эрхийн бичиг болон хүүхдүүдэд зориулсан сугалаатай аж.

“BU Airshow” шоу болох гэж буйтай холбогдуулан тавдугаар сарын 26, 27 өдрүүдэд ХУД-ийн 120-ын автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал хүртэл автобус үнэгүй үйлчилнэ.

 Олон улсад зохион байгуулдаг энэхүү агаарын шоуг БХЯ, ЗТХЯ, ОБЕГ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ