Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-05-24
Шивээхүрэн-Сэхэ боомт чиглэлийн 7 км төмөр замыг нээнэ

Өмнөговь аймгийн Шивээхүрэн-Сэхэ боомт чиглэлийн долоон км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг энэ сарын 27-нд нээнэ. Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын албаныхан оролцох юм. Уг замын бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй аж. 

"Шивээхүрэнгээс Сэхэ чиглэлийн төмөр зам барьж байгуулах эрхийг Нарийнсухайт төмөр замын компанид олгосон. Энэхүү төмөр замыг Нарийнсухайтын бүлэг ордоос Хятад улс руу нүүрс экспортлох зорилгоор хийж буй. Гол төмөр зам 7 км, салбар төмөр зам 20 орчим км байх бөгөөд 200 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтаар хувийн хэвшил хийж хэрэгжүүлж байна. Уг төмөр замыг зургаан жил ашигласны дараа 100 хувь төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ