Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 24-нд болж, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2023 оны дөрөвдүгээр улиралд багтаан батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн судалгаа, ажлын зураг төсөв, паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, үерийн байгууламж, инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, ундны усны хангамж, барилга угсралтын үеийн түр цахилгаан хангамжийн ажил, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг бэлтгэл ажлууд хийгджээ.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг тус парктнүүлгэн шилжүүлснээр паркийн суурь дэд бүтцийг бий болгох төдийгүй одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийхээр төлөвлөж байна.
Тус паркийг ашиглалтад оруулж, төслийг хэрэгжүүлснээр жилд хонь, ямааны арьс 4,0 сая, үхрийн шир 400,0 мянга, адууны шир 200,0 мянга, тэмээний шир 15,0 мянга нийт 4.6 сая ширхэг арьс, ширийг бүрэн боловсруулна. Мөн ноос 3.6 мянга, ноолуур 1.2 мянган тонныг тус тус боловсруулах боломжтой болно.