Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-05-26
Малаа хариулж яваад сураггүй болсон 13 настай хүүг эрэн хайж байна

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар өчигдөр 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлага онцгой байдлын байгууллагад тавдугаар сарын 26-ны 00:53 цагт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ