ЗГ-ын 14 сангийн мэдээллийг ил болголоо
ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй таван “Ш” хөтөлбөрийн хүрээнд shilen.gov.mn сайтад шинээр байршуулсан сангуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
- Байгаль орчин, уур амьсгалын сан,
- Шинжлэх ухаан, технологийн сан,
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
- Кино урлагийг дэмжих сан,
- Хилийн чанадад дахь иргэдэд туслах сангийн мэдээллийг хамгийн сүүлийн байдлаар байршуулсан болохыг салбарын сайд хэллээ.
Мөн ирэх долоо хоногт Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Засгийн газрын нөөц сангийн мэдээллийг нээлттэй хэлбэрээр байршуулах аж.
Түүнчлэн Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Ирээдүйн өв зэрэг сангийн мэдээлэл хараахан бүрэн байдлаар нэгтгэгдэж тус яаманд ирээгүй байна. Спортыг дэмжих сан мэдээллээ огт ирүүлээгүй байгаа бол өнгөрсөн хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй гурван сан байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 14 сангийн мэдээллийг ил боллоо.
Бусад мэдээ
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Мэдээ
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ
Мэдээ
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо
Мэдээ
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.