Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 8618 сорьцод шинжилгээ хийхэд 790 хүнээс Covid-19 илэрлээ. Улаанбаатарт 681, орон нутагт 109 тохиолдол тус тус бүртгэгджээ. Орон нутагт Covid-19-ийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Халдварын улмаас 44-83 насны долоон хүн амь насаа алдсан байна.
Сүүлийн 24 цагт Covid-19-ийн онош батлагдсан 327 хүн эдгэсэн байна. Тодруулбал, өчигдөр эмнэлгээс 159 хүн бүрэн эдгэрч гарсан бол гэрийн хяналтаас 168 хүн гарчээ.Өнөөдрийн байдлаар 4580 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Батлагдсан тохиолдлуудын 2403 нь биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 1613, хүнд 448 хүн байгаа бол маш хүнд 116 хүн байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 3580 хүн гэрийн хяналтад байна.
Улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш 1.858.546 хүн эхний тунд, 1.306.462 хүн хоёр дахь тунд хамрагджээ. Энэ нь 63.2 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн яамнаас 18-аас дээш насны залуусыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалав.
Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдлын 22 орчим хувийг хүүхэд эзэлж байна. Сүүлийн үед хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгааг ЭМЯ-наас анхааруулж, халдвар хамгаалын дэглэм сайтар сахихыг анхааруулав.