Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна.
Зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 11:00 цагаас үндэсний агуулгатай, 12:00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөр зохион байгуулна. 18:00 цагт тоглолттой. Мөн спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгнө.
Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа инновацын үзэсгэлэн 2023”, Монголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төв “Бүтээлч хүүхэд” өдөрлөг, түүнчлэн дүүрэг бүр нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулна.
Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараана.
Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм.