Ц.Хуланг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл цагдан хориог хэвээр үргэлжлүүлнэ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн банк, нүүрсний гэх хэргүүд болон олны анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр /2023.05.29/ мэдээлэл хийлээ.
Шүүхээс Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж байгааг хэлээд, нууцад хамаарагдах хэрэг учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Хэрэг шүүхэд шилжсэн учир Ц.Хуланг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл цагдан хориог хэвээр үргэлжлүүлнэ. Шүүгч нь Хөгжлийн банкны хэргийг хянах шийдвэрлэхээр ажиллаж буй учир үүнтэй холбоотойгоор шүүх хурал хойшлогдсон. Тэгэхээр Хөгжлийн банкны хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл шүүх хурал хойшлогдоно. Тэр хүртэл хоригдсон хэвээр байна гэсэн үг хэмээн тайлбарлав.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.