Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-05-29
Э.Амарсанаа: Нүүрсний гэх нэг ч хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй

Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явц, Нүүрсний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжсэн эсэх талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ. 

Энэ үеэр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа "Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Нүүрсний гэх нэг ч хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй. Бүгд мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй юм. 

Тус хэрэгтэй холбогдуулан прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс 23 иргэнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдгийг мэдээлэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ