Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны дарга С.Батдөлд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Түүнийг их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, нэгжлэг хийхэд олдсон 7.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас хэрэг нээн шалгаж эхэлсэн.
Улмаар С.Батдөлийг их хэмжээний татварт ногдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах орон сууц болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашиглан хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татсан юм.