Байгаль орчны хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт болж байна
Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын тушаалаар эрх олгогдсон Байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчдад орчны бохирдлыг бууруулах, хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон бодлого, шийдвэр хэрэгжилтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилготой 2 өдрийн сургалт зохион байгуулж байна.
Сургалтад аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх авсан мэргэжилтэн, байгаль хамгаалагчид нийт 92 албан хаагчид оролцож байгаа юм.
БОАЖЯ-наас Улсын байцаагчдад салбарын хяналт шалгалтын талаар баримталж буй бодлого, чиглэлийн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журам, хяналтын хуудас, шалгуур үзүүлэлт болон хяналт шалгалтын үед анхаарах асуудлаар чиглэл өглөө.
Тус яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар, Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газар болон Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд мэдээлэл хийж хамтран ажиллаж байна.
Цаашид тус сургалтыг Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын тушаалаар эрх олгогдсон сумдын болон тусгай хамгаалалтын газар нутгийн байцаагч нарт төрөлжүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.