Маргааш болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зарим байгууллага хэрхэн ажиллах талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Хуягбаатар "Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хяналт тавьж байна. Сүхбаатарын талбайн баруун урд талд таван төрлийн тоглоом байрлуулах бөгөөд аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргүүлсэн" гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн Б.Амгаланзаяа "Хүүхдийн баярын өдрөөр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулах дөрвөн байршилд 32 алба хаагч таван автомашинтай үүрэг гүйцэтгэнэ. Мөн нийслэлийн гал түймэр унтраах аврах ангиудын ээлжийн бүрэлдэхүүн 24 цагаар бэлэн байдалд ажиллана гэлээ. Түүнчлэн бороо хур элбэгтэй байх тул амралт зугаалгад явах, салхинд гарахдаа хүүхдүүдээ гол уснаас хол байлгах, хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн ил гал гаргахгүй байх"-ыг анхаарууллаа.