PFIZER ВАКЦИНААР 12-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ДАРХЛААЖУУЛНА
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин нэмж худалдан авахаар гэрээ хийсэн тухай мэдээллээ. Тэгвэл уг вакцинаар 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулна гэдгийг онцлосон юм. Одоогийн байдлаар 1,185,991 хүүхдийг вакцинжуулах төлөвлөлтийн судалгааны ажил хийгдэж байна.
Европын холбоо болон Канад, АНУ зэрэг улсад 12-15 насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулаад эхэлсэн. Тэгэхээр дараагийн Pfizer вакцины татан авалтаар 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах төлөвлөлтийг хийж байна.
Хэрвээ 12-17 насны 290 мянган хүүхдийг вакцинжуулах юм бол нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэсэн тооцоо гаргасан байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.