Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-06-02
Зөвлөмж

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр бүл, үр хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, түүнээс хамгаалах үүднээс эцэг эхчүүд та бүхэндээ хандаж, дараах зөвлөмжийг хүргэж байна.

- Хүүхдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалан хувийн мэдээлэлд нь аюулгүйн тохиргоо хийж, орон зайд нь хэт халдахгүй хүндэтгэлтэйгээр хяналт тавих;

- Цахим орчинд зөвхөн өөрийн таньдаг хүмүүстэй найзлахыг анхааруулж, тэдний харилцаанд нь хяналт тавих;

- Хүүхэд хувийн нууцаа алдах, үе тэнгийнхний дээрэлхэлт дарамтад өртөхөөс урьдчилан сэргийлж, энэ тохиолдолд хаана хэнд хандах, ямар арга хэмжээ авах талаар ярилцаж, тусламж хэрэгтэй үед ямагт туслахаа хэлж ойлгуулах;

- Хүүхдийн зурагт, гар утас зэрэг дэлгэцийн хэрэглээг хязгаарлаж, ухаалаг төхөөрөмжийн тохиргоог идэвхжүүлэх, тэдний насны онцлогт тохируулан тодорхой хугацаанд үзүүлж хэвшүүлэх;

- Амьд харилцааг эрхэмлэн хүүхдэдээ тогтмол, чанартай цаг гаргах, сэтгэл зүйн хэрэгцээг хангах, хүүхдэд ээлтэй, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд анхаарах;

- Цахим хэрэглээг орлох сонирхолтой, дуртай зүйлсийг дэмжин эрэлхийлэх, хүүхдийн бүтээлч хандлагыг хөгжүүлэх;

Нийслэлийн Боловсролын газар

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ