Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-06-02
Монгол Улс, БНСУ, АНУ-ын гурван талт анхдугаар уулзалт болов

Монгол Улс, БНСУ, АНУ-ын гурван талт анхдугаар уулзалт 2023  оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн, БНСУ-ын талыг тус улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын захирал Чой Ён Жун, АНУ-ын талыг Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Марк Ламберт нар тэргүүлэн оролцов.

Анхдугаар уулзалтаар талууд бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тээвэр ложистикийн сүлжээ, эрчим хүч, эрдэс баялаг, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Талууд гурван талт уулзалтын механизмыг цаашид тогтмол зохион байгуулахаар тохиролцож, хамтарсан мэдэгдэл гаргав.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ