Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-06-03
ОРОН НУТГИЙН ХАЛДВАР НЭМЭГДЖЭЭ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9,045 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,024 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 61,396 болж, нэмэгдэв. Үүнээс нийслэлд 883,  орон нутагт 140 халдвар илэрсэн байна. Өөрөөр хэлбэл 6-р сарын 02 нд орон нутаг 91 тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн 24 цагт 49 халдвар нэмж бүртгэгдлээ.

 Мөн хугацаанд халдвар авсан 535 хүн эдгэрсэн бол 2 хүн нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 51,983 хүн COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн бол 288 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ