Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-06-07
Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, 2022 оны тавдугаар сард улс орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн хүрээнд 0-18 насны хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулахад 61.5 хувь нь шүд цооролттой гэж бүртгэгдсэн. Дэлхийн дунджаар шүд цоорлын хэмжээ 45 хувьтай байдаг. Харин манайд эрт илрүүлэг болон, шүдний кабинетад үзүүлж буй иргэдийн 90-99 хувь нь шүд цоорлын эмгэгтэй байна. Үүнээс харахад манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас даруй хоёр дахин их байгаа юм. Тиймээс 2024 оноос эхлэн ЭМЯ-тай хамтран “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн АШУҮИС-тай хамтран амны хөндийн эрүүл ахуйчийг бодлогоор дэмжин сургах, ерөнхий боловсролын сургуулиуд шүд угаах цагтай болох, сахарын хэрэглээг бууруулж, “Үдийн цай” хөтөлбөрт сүү цагаан идээг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй гэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ