Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-06-04
СҮҮЛИЙН 3 ХОНОГТ ХАЛДВАР НЭМЭГДЭЖ, 13 ИРГЭН НАС БАРЛАА

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй иргэний сорьцод шинжилгээ хийхэд 1,189 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 62,585 болж нэмэгдлээ.

Нэмэгдэж илэрсэн халдварын 989 нь Улаанбаатар хотод, 198 нь орон нутагт илэрчээ.

Сүүлийн 3 хоногт орон нутагт илрэх халдвар эрс нэмэгдсээр байна.  Тодруулбал

  • 6-р сарын 02 нд 91
  • 6-р сарын 03 нд 140
  • 6-р сарын 04 нд  198

Одоогоор Улаанбаатар хотод нийт 55,409 тохиолдол, орон нутагт 6,448 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа юм.

Харин зөөвөрлөгдсөн тохиолдлын хувьд өнгөрсөн өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн дундаас нэг халдвар батлагджээ.

Мөн хугацаанд 829 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 52,812 боллоо.

Түүнчлэн өнгөрсөн хоногт 47- 91 насны 13 иргэн уг өвчний хүндрэлээр эндлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ