Өнөөдөр 16:00 цагт улс орон даяар "Зарлан мэдээллийн дохио"-гоор ард, иргэд нүүн шилжих дадлага, сургуулилтыг зохион байгуулна. Иймд иргэн та дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Зарлан мэдээлэх дохионы үеэр юуг анхаарах ёстой вэ?
“Суу-Нуугд-Хүлээ” зарчмыг баримтлан орон сууц, өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах тухай мэдээлэлтэй танилцана уу.
Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.