Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-06-08
Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургууль үргэлжилж байна

“Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Энэхүү дадлага сургууль нь төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой билээ.

Стратегийн команд штабын дадлага сургуульд гамшгаас хамгаалах 12 алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Онцгой комиссын гишүүд танхимаар болон цахимаар оролцож байгаа бөгөөд сургуулилтаар газар хөдлөлтийн дараах мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Дадлага сургуулилалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид мэргэжлийн ангийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ