Цаг агаар
Валютын ханш
Хууль
2023-06-08
АНХААР: Авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хаана
Өнөөдөр 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, газар хөдлөлтийн үеийн дадлага, сургуулийг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай захирамж гарлаа. Болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор иргэд аюулгүйн талбайд түр цугларна.

Дадлага, сургууль явагдах газруудад өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 15:55-16:10 цагийн хооронд авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хаах юм. Иймд иргэд та бүхэн зарлан мэдээллийн дохио дуугарах үед дадлага, сургуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ