Цаг агаар
Валютын ханш
Спорт
2021-06-06
Н.Алтан
М.УРАНЦЭЦЭГ ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж, эмэгтэйчүүдийн -48 кг жинд зодоглосон МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Косовогийн бөх Красникиг торгуулиар ялснаар ДАШТ-ий дөрөв дэх медалиа хүртлээ. Тэрээр

  • 2013 он Алт
  • 2017 он Мөнгө
  • 2019 он Хүрэл
  • 2021 он Хүрэл

М.Уранцэцэг хэсгийн аваргын барилдаанд Японы Кога Ваканад ялагдаж, дагах барилдаанд Францын Ширинэ Буклиг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах болсон.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ