Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2023-06-09
Богдхан уулын дархан цаазат газарт хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 4, 5 дугаар сард хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн 42 иргэн, аж ахуй нэгжид холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээг тооцон ажиллалаа. 

Дээрх зөрчлүүдэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулж, нийт 120 сая төгрөгийн торгууль, шийтгэл оногдуулаад байна.

Цаашид Хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгаль орчныг бохирдуулсан газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, газар ашиглах эрхийг цуцлах саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн ажиллахыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ