Цаг агаар
Валютын ханш
Спорт
2021-06-07
Ё.БАСХҮҮ ХОЁРДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРЛАА

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.Эрэгтэйчүүдийн -66 кг жинд зодоглосон ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах байсан ч Елдос бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор манай бөх ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Тэрээр хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Францын бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө гарч ирсэн.

МУГТ М.Уранцэцэг  энэ удаагийн ДАШТ-ээс анхын хүрэл медалийг Косовогийн бөх Красникиг торгуулиар ялснаар авчирсан бол удаах медалийг Ё.Басхүү авснаар одоогийн байдлаар манай улсын баг тамирчид хос хүрэл медаль хүртээд байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ