Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-06-09
Засгийн газар хүнс барааны үнийн өсөлтөд хяналт тавьж чадах уу

Ирэх 7 дугаар сарын  01-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр нэмэгдсээр байгааг иргэд шүүмжилсээр байна. Яг энэ асуудал дээр Засгийн газар,  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бодиттой хяналт тавьж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хооронд  ард иргэдийнх нь авсан  цалин, орлого нь хүрэлцэхгүй үнийн өсөлтөд дарлуулан өдөр хоногийг өнгөрөөж аргацааж байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ч бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл яах вэ гэсэн асуултад Сангийн сайд Б.Жавхлан захиргааны, эдийн засгийн арга хэмжээг авна. Зохиомлоор үнийн өсөлт хийвэл хяналт тавина. " гэж хариулжээ.

Мах, гурилын компаниудад 3 хувийн хүүтэй зээл олгосон ч үний өсөлтөд эерэгээр нөлөөлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Арга ядахдаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хөнгөлөлттэй зээл авсан мах гурилын компаниудад шалгалт оруулна гэдгээ мэдэгдсэн. Манай улсад шалгалт явуулснаар сайжирдаг бол иргэдийн амьдрал граммаар гурил будаагаа, ширхэгээр төмс луувангаа авахдаа тулахгүй байсан.

Тэгэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, ханшийг тогтвортой барих, хязгаарлахад Засгийн газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар бодиттой нөлөөлж чадах эсэхийг иргэд харах л үлдэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ