Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2021-06-07
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ӨНӨӨДӨР АЛБАН ЁСООР ДУУСНА

2021 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн 8 дах удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр (2021.06.07) албан ёсоор дуусч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос тавдугаар сарын 24-нд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн.

2017 оны сонгуультай харьцуулахад цар тахлын гамшиг нүүрлэж, эрүүл мэнд болон эдийн засгийн томоохон сорилт тулгарсан амаргүй үед монголчууд Төрийн тэргүүнээ 6 жилээр сонгох гэж байна. 1993 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног явагдсан бол энэ удаа ч богино хугацаанд үргэлжилснээрээ онцлог болж байна. Тодруулбал:

  • 1993 онд  15 хоног
  • 1997 онд 1 сар 18 хоног
  • 2001 онд 1 сар 13 хоног
  •  2005 онд 1 сар 13 хоног
  •  2009 онд 1 сар 12 хоног
  •  2013 онд 1 сар 3 хоног
  •  2017 онд 18 хоног
  • 2021 онд 15 хоног сурталчилгаа тус тус үргэлжилсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ