Цаг агаар
Валютын ханш
Уурхайн өгөөж
2023-06-12
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорац” Хар морь талбайд алтны хайгуулын төсөл эхлүүлжээ

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорац” нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд Хөндий эрдэсийн дүүрэгт Баянхөндий алтны төслөөс хойд зүгт 2 км-т орших Хар морь талбайд алтны хайгуулын төсөл эхлүүлсэн байна.

Тус корпорац Хар морин дэл талбайг нээн илрүүлснээс хойш Эрдэнэ Ресурс нь 1.5 км хүдэржсэн трендийг тодорхойлсон. Өрөмдлөгийн хөтөлбөрөөр Хар морь (20m2 хамарсан) талбайд үндсэн хүдэржсэн бүсээс гадна газрын дөт гүнд өндөр агуулга бүхий алтны хүдэржилт агуулж буй эсэхийг шалгах ажээ.

Хар морь талбайн хүдэр нь Баянхөндийн алт боловсруулах үйлдвэрийг тэжээх өндөр агуулга бүхий хүдрийн нөөцийг тэлэх боломжтой, мөн Хар морь талбайн өндөр агуулга бүхий нөөцийг тэлснээр бүтээн байгуулалтын эхний үе шатыг эхлүүлж буй Баянхөндий алтны төслийн эдийн засгийн үр дүн сайжрах боломжтой гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ