Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа өнөөдөр 09.00 цагт сонгуулийн санал авах хэсгүүдэд эхэллээ.
Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил олон нийтийг хамарсан “COVID-19”-ийн цар тахлын нөхцөлд халдварын улмаас эмнэлэгт, гэрийн ажиглалт, тусгаарлалтад буй иргэд, онцгой дэглэмд ажил үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчид зөөврийн хайрцгаар санал авч буйгаар онцлог болж байна. Энэ удаа 7000 гаруй иргэн Монгол улсын еөрнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр хэсгийн хороондоо хандсан байна. Иймд мэдээллийн хуудас, саналын хайрцгаар дамжин халдвар тархахгүй байхад онцгой анхаарч ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд давхар ажиллаж байна.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд явагдаж дуусах юм.