Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-06-13
Наршсан үед юу хийх вэ?

"Наршилт" гэдэг нь нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр хүний бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж хямарч, хордлогод орохыг хэлнэ 

Наршихаас сэргийлэх арга хэмжээ:

Тогтмол ус уух

– Хүйтэн бүлээн шүршүүрт орж биеийн температурыг хадгалах

– Халуун, хурц нартай өдөр гадуур гарах, аялал зугаалгаар явах гэж байгаа бол нарны малгай, шүхэр заавал авч өмсөж, хэрэглэж явах

– Шууд нарны тусгалаас хол сүүдэртэй газар амарч тухлах

– Биедээ ус заавал авч явах, нарны малгай болон толгой, хүзүү, нуруугаа үе үе усаар норгож чийглэх

– Хурц нартай өдөр час халуун цай, хоол идэхгүй байх, хөргөж идэх

– Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

– Нарны тусгалтай газарт унтаж болохгүй

– Нарны тос, түрхлэг, нарны шилийг байнга хэрэглэх ингэснээр наранд цохиулахаас гадна наранд түлэгдэх, хэт ягаан туяанд хордохоос сэргийлнэ.

Наршсан үед илрэх шинж тэмдэг:

  • Дотор бачуурч нозоорох, нүд харанхуйлж, манарах
  • Огиудас хүрэх, бөөлжих
  • Суулгах 
  • Бага зэрэг халуурах
  • Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа алдагдах
  • Наранд түлэгдсэн биеийн хэсэг улайж халуун оргих

Наршсан үед юу хийх вэ?

  • Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших, уух
  • Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
  • Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх
  • Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;
  • Шим тэжээлтэй хоол идэх

 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ