Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-06-13
Галт тэргээр зорчигчдын анхааралд...

Эмээлт-Толгойт хоорондын замын 379 км-ийн 9-р зуутад авто машины хонгилон гарц барихаар зам засварын ажил хийх тул 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264-р галт тэрэг, 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн Эрдэнэт-Дархан-Улаанбаатар чиглэлийн 274-р галт тэрэгний цагийн хуваарьт дараах байдлаар өөрчлөлт орохыг мэдэгдэж байна.

Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264-р галт тэрэг:

Сүхбаатар өртөөнөөс 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 22:44 цагт явж, Дархан 00:39-01:09 цагт өнгөрч, Зүүнхараа 03:35-04:36 цагт өнгөрч, Улаанбаатарт 08:58 цагт ирнэ.

Эрдэнэт-Дархан-Улаанбаатар чиглэлийн 311/274-р галт тэрэг: 

Эрдэнэт өртөөнөөс 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдөр цагийн хуваарийн дагуу 20:40 цагт явж Дархан өртөөнд 02:00 ирнэ. Дархан өртөөнөөс 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 04:08 цагт явж, Зүүнхараа 05:53-06:08 цагт өнгөрч, Улаанбаатарт 09:20 цагт ирнэ. 

Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ