Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-06-13
Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог 2022 оны мөн үетэй харьцуулахад 17,3 хувиар буурсан.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 38 гэр, (сууц) 47 хашаа (саравч), 5 автомашин, 3273 мал, ойн 3396 га, хээрийн 322583.2 га, нийт 325978.2 га талбай өртөөд байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их үлэлэй гол” гэдэг газар 2023 оны 06-р сарын 11-ний өдөр ОХУ-аас Монгол Улсын хил давч орж ирсэн түймрийг унтраахаар зургаадугаар сарын 12-ны өдөр ОБЕГ-ын ГТТГ-ын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшингээр ахлуулсан ҮАБ-ын 21 алба хаагч уг ойн түймэр нь бартаа саад ихтэй автомашин техник, мориор хүрэлцэн очих боломжгүй тул ЗХ-ний нисдэг тэргээр хүрэлцэн очиж унтраахаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант баг ”Гучинтавын-Ам” гэдэг газар зургаадугаар сарын 12-ны өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагаар Сэлэнгэ аймгийн ОБГ-аас 22 алба хаагч 1 автомашинтай, орон нутгаас 28 хүн, 1 автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд аялал, амралт зугаалгаар зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ