Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 23 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ерөнхий сайд Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шинэчлэх, менежментийг сайжруулах, ил тод нээлттэй, хүний оролцоог хязгаарлах үүрэг даалгаварыг холбогдох сайд нарт өгчээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Амарбаясгалан ”Боловсролын зээлийн сангийн мэдээлэл ил тол нээлттэй байх Засгийн газрын тогтоол гарсан байна. Төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд ямар нэгэн боловсон хүчин бэлтгэх, сургах, зээл, тусламж үзүүлэх асуудлыг шийдвэрлэхгүй, цаашид зөвхөн Боловсролын зээлийн сан дангаар боловсон хүчний бэлтгэх, зээл, тэтгэлэгийн асуудлыг хариуцахаар болж байна. Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэг сарын үүрэг өгч журмыг шинэчлэн, БЗС-ийн үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт, зээл, тэтгэлэг олон нийтэд ил тод болно гэж үзэж байна” гэв.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд дэлхийн топ их дээд сургуульд тэнцсэн 2023 онд зээл авсан оюутнуудын бүртгэлд тодотгол хийж шинэ системээр шалгалт явуулахаар болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.