Цаг агаар
Валютын ханш
Бид үйлдвэрлэгч
2023-06-15
Монголын эдийн засгийн форумыг долоодугаар сарын 9, 10-нд зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 14-нд болж,  “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасан байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "7-р сарын 9, 10-нд Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулна. Форумд оролцох зочдын ранк дээшилсэн байна. БНСУ-ын томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцохоо илэрхийлсэн. Мөн "Рио Тинто" группийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь ирж оролцоно." хэмээн мэдэгдлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ