Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2021-06-11
С.ЭРДЭНЭ: МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ өнөөдөр  мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дах удаагийн 6 дах ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. СЕХ сонгуулийн эцсийн дүнгээ гаргаж, тогтоол гаргасан байна. Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааны үеэр их хэмжээний зөрчил гарсан. Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн шинж хэлбэртэй олон үйлдэл хийгдсэн. Маш их хэмжээний мөнгө тарааж, төрийн бүх шатны  байгууллага, албан тушаалтныг татаж оролцуулсан. Өөрөөр хэлбэл сонгуулийн компанит ажилд үндсэндээ төрийн албыг дайчилж оролцуулсан.

Энэ удаагийн сонгуулийн үр дүнг харахад эрх барьж байгаа МАН, зарим улс төрийн хүчинтэй хамтарч, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар, хуулийн хүрээнд бус аргаар зохицуулах, шийдвэрлэх үйл ажиллагааг явуулсан байх магадлалтай. Үүнд АН цаашид судалгаа хийж, хяналт тавина. Нийгэм, эдийн засаг ээдрээтэй байгаа энэ үед У.Хүрэлсүх та Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг, амлалтаа бүү мартаарай. Үүсээд байгаа нөхцөл байдлын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төрийн тэргүүний хувьд хариуцлагатай ажиллаарай гэж хэлмээр байна. Дарангуйлалгүй Монгол улс орон байна гэдэгт итгэж байна” гэв.

 

 

 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ